Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн парламент гадны улсын армийн бие бүрэлдэхүүнийг эх нутгаасаа гаргах тогтоолыг баталлаа

АНУ Ираны генерал Касим Солейманийг хөнөөсөн үйл явдал Багдад хотод болсон нь дэлхий дахинд шуугиан дэгдээд байгаа юм. Тэгвэл энэ үйл явдлын дараагаар Ирак улсын парламент гадаад орны цэргүүдийг эх нутгаасаа гаргах тогтоолыг батлаад байна. Тус улсын парламент Иракийн Багдад хотод явж байсан Ираны Ге

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн парламент гадны улсын армийн бие бүрэлдэхүүнийг эх нутгаасаа гаргах тогтоолыг баталлаа
Иракийн парламент гадны улсын армийн бие бүрэлдэхүүнийг эх нутгаасаа гаргах тогтоолыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Иракийн парламент тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа гаднын орны цэргүүдийг эх нутаг уруу буцаахыг шаардсан тогтоолыг батлаад байна. Үүн дотор Иракт байрлаж буй АНУ-ын цэргүүд ч багтаад байна.

АНУ Ираны генерал Касим Солейманийг хөнөөсөн үйл явдал Багдад хотод болсон нь дэлхий дахинд шуугиан дэгдээд байгаа юм. Тэгвэл энэ үйл явдлын дараагаар Ирак улсын парламент гадаад орны цэргүүдийг эх нутгаасаа гаргах тогтоолыг батлаад байна. Тус улсын парламент Иракийн Багдад хотод явж байсан Ираны Генералыг АНУ дрон ашиглан хөнөөсөн явдлыг улсын бүрэн эрхт байдалд халдсан гэж үзэж байна. Үүнээс ч үүдэн ийм алхмыг авахад хүрчээ. Иракийн түр ерөнхий сайд АбдулМахди бямба гарагт парламентад үг хэлэх үедээ АНУ, Иракийн ашиг сонирхол зөрчилдөөнтэй болж эхэлж байгааг хэлснээс гадна хоёр улсын хоорондох итгэлцэл алдарч буйг дуулгажээ. Ийнхүү Иракийн парламент гаднын орны цэргийг нутаг дэвсгэрээсээ гаргах тогтоолыг дэмжсэний дараагаар тус улсын парламент Вашингтонтой энэ асуудлаар хэлэлцэх ёстой болоод байна.

Ирак улс дахь Исламын Шиа урсгалын гол төлөөлөгч Аяатоллах Али-Систани АНУ-ын үйлдлийг эрс хатуу шүүмжлэлээ. Шиа нь Иран улсад ноёлогч лалын шашны урсгал юм. Ираны генералыг АНУ хөнөөсний дараагаар Ирак улсад ч гэсэн АНУ-ын эсрэг үзэл хүчээ авч эхлээд байна.

Эсэргүүцэгчдийн ихэнх Исламын шиа урсгалыг дагагчид юм. Үүнээс гадна Иракийн иргэд генерал Касем Солейманийг хөнөөсөн үйл явдал Иракийн газар нутаг дахь АНУ Ираны хоорондох сөргөлдөөнийг улам дэвэргэж буй асуудалд ихээхэн сана зовниж буй юм.

Хуваалцах