Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракт АНУ-ын цэрэг амь эрсэджээ

Иракийн хойд бүс нутагт Исламын улс бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан хүмүүсийг аврах ажиллагааны үеэр АНУ-ын цэрэг амь эрсэдсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракт АНУ-ын цэрэг амь эрсэджээ
Иракт АНУ-ын цэрэг амь эрсэджээ. Зураг: МҮОНРТ

Иракийн хойд бүс нутагт Исламын улс бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан хүмүүсийг аврах ажиллагааны үеэр АНУ-ын цэрэг амь эрсэдсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 2011 онд АНУ Иракаас цэргээ татсанаас хойш тус улсад америк цэрэг амь үрэгдсэн анхны тохиолдол энэ юм байна.

Өчигдөр АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Исламын улс бүлэглэлийнхэн барьцаалсан хүмүүсээ олноор нь цаазалж магадгүй гэх Курдын эрх баригчдын өгсөн мэдээлэлд тулгуурлан АНУ-ын зэвсэгт хүчнийхэн курдын цэрэгт дэмжлэг үзүүлэхээр цэргийн ажиллагаанд оролцсон байна. Харин энэ ажиллагааны үеэр АНУ-ын тусгай хүчний гишүүн амь эрсэджээ.

АНУ-ын цэргийн зөвлөхүүд Ирак цэргүүдийг Исламын улс бүлэглэлийн эсрэг усан болон хуурай замд дайтах бэлтгэл сургуулилтаар хангаж байгаа юм. Харин АНУ-ын зэвсэгт хүчний эдгээр баг бүрэлдэхүүн өөрсдийгөө болон холбоотны хүчнийхнээ хамгаалах зорилгоор хүч хэрэглэх эрхтэй байдаг, энэ эрх дээрээ үндэслэн цэргийн ажиллагаанд оролцсон хэмээн тус улсын цэргийнхэн тайлбарласан байна.

Хуваалцах