Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракт гарсан халдлагын улмаас 21 хүн амь үрэгджээ

Амиа золиослогч этгээд мягмар гарагт хойд Иракийн нутагт хүнсний зах руу ачааны машинаар дайран халдлага үйлдэж 21 хүний аминд хүрсэн тухай NHK агентлаг мэдээллээ. Цэргийн албан хаагчид энэ халдлагын цаана

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракт гарсан халдлагын улмаас 21 хүн амь үрэгджээ
Иракт гарсан халдлагын улмаас 21 хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Амиа золиослогч этгээд мягмар гарагт хойд Иракийн нутагт хүнсний зах руу ачааны машинаар дайран халдлага үйлдэж 21 хүний аминд хүрсэн тухай NHK агентлаг мэдээллээ. Цэргийн албан хаагчид энэ халдлагын цаана "Исламын улс" бүлэглэл байсан гэж сэжиглэж байна. Иракийн ТузХурмату хотод бөмбөг дэлбэлсний улмаас 80 гаруй хүн шархаджээ. Тус хот нь Иракийн төв засгийн газар болон Курд бүсийн аль алинд хамаардаг байна.

Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын цэргүүд "Исламын улс" бүлэглэлийн эсэргүүцлийн бүлгийн Равагийн баруун хотыг дахин эзэлсэн. Мягмар гарагт Ерөнхий сайд Хайдэр Аль Абади "Исламын улс" бүлэглэлийг ялагдал хүлээсэн боловч цэргүүд цөлөгдсөний дараа л эцсийн ялалтыг тунхаглана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр хотын оршин суугчдын дунд нуугдсан цэргүүд болон тэдний дэмжигчид халдлагад өртөж болзошгүйг анхааруулжээ.

Хуваалцах