Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракт халдлага гарч олон хүн амиа алдлаа

Энэ сарын 10-нд Иракт гарсан хүчирхийллийн халдлага, зэвсэгт мөргөлдөөний улмаас багаар бодоход 29 хүн амь насаа алдаж, 65 хүн шархадсан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракт халдлага гарч олон хүн амиа алдлаа
Иракт халдлага гарч олон хүн амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 10-нд Иракт гарсан хүчирхийллийн халдлага, зэвсэгт мөргөлдөөний улмаас багаар бодоход 29 хүн амь насаа алдаж, 65 хүн шархадсан байна.

Нийслэл Багдадын Хабибияа дүүргийн нэгэн ресторанд мөн өдрийн орой авто машины дэлбэрэлт болж нэг хүн амь насаа алдаж, 10 хүн шархаджээ. Иракийн хойд хэсгийн Салахудин мужид нэгэн амиа золиослогч этгээд тэсрэх бодис ачсан ачааны машинаар Дужайл хотын шалган өнгөрүүлэх станцыг мөргөсний улмаас долоон хүн нас барж, 20 хүн шархадсан байна.

Мөн өдөр Иракийн Аюулгүйн цэрэг анги Фаллужах хотын гаднах Засгийн газрын эсрэг хүчнийг дайрч, Фаллужах хотыг булаан авах бэлтгэл хийжээ. Үүний улмаас хотын доторх 11 хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.

Түлхүүр үг:ирак
Хуваалцах