Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран, Иракийн тусламж тээвэрлэсэн нисэх онгоцнууд Сирид газардлаа

Турк, Сирийн зарим бүс нутагт учирсан 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн гамшгаас үүдэн амиа алдагсдын тоо 4372-д хүрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран, Иракийн тусламж тээвэрлэсэн нисэх онгоцнууд Сирид газардлаа
Иран, Иракийн тусламж тээвэрлэсэн нисэх онгоцнууд Сирид газардлаа. Зураг: МҮОНРТ

Турк, Сирийн зарим бүс нутагт учирсан 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн гамшгаас үүдэн амиа алдагсдын тоо 4372-д хүрчээ.

Тэгвэл Ирак, Иранаас тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцнууд Дамаскийн олон улсын нисэх буудалд газардсан талаар Сирийн төрийн мэдээллийн SANA мэдээллээ. Эхний тусламж Иранаас даваа гарагт буусан бол Иракийн тусламжийн онгоц өнөө өглөө тус тус ийнхүү хүрэлцэн очжээ.

Иракаас очсон онгоц тус бүр 70 орчим тонн хүнс, эмнэлгийн хэрэгсэл, хөнжил болон шаардлагатай эд зүйлс хүргэсэн байна.

Харин Ираны Гадаад хэргийн сайд ХоссейнАмир-Абдоллахиан Сирийн Гадаад хэргийн сайд ФейсалМекдадтай уулзахдаа тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж мэдэгдсэн байсан юм.

Үүнтэй зэрэгцэн Япон улс гамшгаас аврах багаа Турк руу илгээгээд байна.

Хуваалцах