Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран Ормузын хоолойн өнөөгийн нөхцөл байдалд АНУ, Израилийг буруутгав

Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи Ормузын хоолойн өнөөгийн нөхцөл байдлыг АНУ, Израилийн Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаатай шууд холбоотой гэж мэдэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран Ормузын хоолойн өнөөгийн нөхцөл байдалд АНУ, Израилийг буруутгав
Иран Ормузын хоолойн өнөөгийн нөхцөл байдалд АНУ, Израилийг буруутгав. Зураг: МҮОНРТ

Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи Ормузын хоолойн өнөөгийн нөхцөл байдлыг АНУ, Израилийн Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаатай шууд холбоотой гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр АНУ, Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Ормузын хоолой бүрэн нээлттэй байсан бөгөөд дараа нь уг усан зам болон ойролцоох бүс нутгийг Ираны эсрэг ажиллагаанд ашиглах оролдлого нь аюулгүй байдлын нөхцөлийг дордуулсан гэж Тегеран үзэж байна.

Багаи Иран нь Ормузын хоолойн эрэг дагуух улсын хувьд үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах арга хэмжээ авах эрхтэй хэмээн онцолжээ. Ираны тал өмнө нь ч Ормузын хоолой өөрсдийн хяналтад байгаа бөгөөд зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоц аюулгүй нэвтрэх боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.

Тэрбээр АНУ-ын Ираны боомтуудад хэрэгжүүлж буй тэнгисийн бүслэлтийг “түрэмгийлэл” гэж буруушааж, уг ажиллагаа нь хоёр улсын өмнө байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн зарчимтай зөрчилдөж байна гэж мэдэгдсэн байна. Зургадугаар сард байгуулсан түр тохиролцоонд АНУ-ын тэнгисийн бүслэлтийг үе шаттай сулруулах, Иран худалдааны хөлөг онгоцны аюулгүй нэвтрэлтийг хангах зэрэг заалт багтаж байжээ.

Үүний зэрэгцээ Иран, Оман Ормузын хоолойгоор аюулгүй зорчих зохицуулалтын талаар хэлэлцээг үргэлжлүүлж байна. Хоёр тал усан замын тодорхой чиглэлийн газар зүйн солбицлын талаар харилцан ойлголцолд хүрсэн ч бүх нөхцөл эцэслэн батлагдаагүй байгааг өмнөх мэдээллүүд харуулжээ.

Ираны тал Ормузын хоолойг бүрэн нээх асуудлыг АНУ-ын өмнө хүлээсэн үүрэг, хориг арга хэмжээ, бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөлтэй уялдуулж байгаа бол Вашингтон эхлээд усан замын хэвийн хөдөлгөөнийг сэргээхийг шаардаж байна. Ийнхүү Ормузын хоолой хоёр улсын цэрэг, улс төр, эдийн засгийн сөргөлдөөний гол хөшүүргийн нэг хэвээр үлджээ.

Хуваалцах