Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран пуужин харвасан гэх мэдээллийг АНУ шалгана

Иран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоолыг зөрчиж, баллистик пуужин туршсан гэх мэдээллийг АНУ нягтлан шалгаж эхэллээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран пуужин харвасан гэх мэдээллийг АНУ шалгана
Иран пуужин харвасан гэх мэдээллийг АНУ шалгана. Зураг: МҮОНРТ

Иран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоолыг зөрчиж, баллистик пуужин туршсан гэх мэдээллийг АНУ нягтлан шалгаж эхэллээ. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр энэ тухай мэдэгдсэн байна. Иран улс "Гадр-110" загварын дунд тусгалын баллистик пуужин туршсан гэж өнгөрсөн долоо хоногт өрнөдийн нэрээ нууцалсан дипломат эх сурвалж мэдээлсэн юм.

Шингэн түлштэй энэ пуужин 1900 км-ийн тусгалтай, мөн цөмийн цэнэг тээж явсан байж болзошгүй гэж тус эх сурвалж үзэж байгаа. Харин АНУ энэ мэдээллийг нухацтай авч үзэж, хэрэв үнэн болохыг баталгаажуулах юм бол энэ тухай асуудлыг Аюулгүйн зөвлөлд оруулж, хэлэлцүүлэхээр болжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2010 онд гаргасан тогтоолд Иран улсад бүх төрлийн баллистик пуужингийн туршилт хийхийг хориглосон байдаг. Гэхдээ Иран болон 5+1 бүлгийн хооронд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ хэрэгжиж эхэлсэн нөхцөлд энэ тогтоол хүчингүй болох учиртай юм.

Хуваалцах