Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ

Иран улс байгалийн хийн томоохон ордыг шинээр олж илрүүлээд байгаагаа зарлалаа. Тус улс энэ ордоос нийт 40 тэрбум америк долларын ашиг олох боломжтой гэж урьдчилан тооцоолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ
Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Иран улс байгалийн хийн томоохон ордыг шинээр олж илрүүлээд байгаагаа зарлалаа. Тус улс энэ ордоос нийт 40 тэрбум америк долларын ашиг олох боломжтой гэж урьдчилан тооцоолжээ.

Иран улс байгалийн хийн шинэ ордыг нээн илрүүлсэн талаараа өнгөрсөн ням гарагт олон нийтэд зарласан байна. Энэ ордоос 40 тэрбум америк долларын ашгийг бий болгох 400 сая баррель байгалийн хийг олборлох боломжтой гэж тооцоолж байгаа юм. Эрам нэртэй байгалийн хийн орд Фарс мужийн баруун өмнөд зүгт Персийн булангийн ойролцоо байрладаг байна. Ираны Үндэсний Газрын Тосны компанийн орлогч захирал РезаДехган, геофизикийн хайгуул болон нээлтийн арга техникийг ашигласнаар Иран улс одоогоор илрээгүй байгаа байгалийн баялгийн илүү олон ордуудыг нээх боломж байгааг гэдгийг онцолжээ.

Энэхүү нээлт нь цөмийн хөтөлбөрөөс үүдэн Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа Иран улсын эдийн засагт шинэ боломжийг нээж өгөөд байна. Ираны газрын тосны сайд Занганех Америкийн хориг арга хэмжээ Ираны газрын тосны үйлдвэрлэлийн чадамжийг сулруулж чадахгүй, бид одоог хүртэл идэвхтэй ажилласнаар байна гэж өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

Ер нь Ираны албаныхан Америкийн эдийн засгийн хоригийг үл харгалзан эрчим хүчний салбарын хөгжлөө түргэсгэнэ гэсэн байр суурьтай байна. Тус улс батлагдсан газрын нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 4-рт жагсдаг юм.

Хуваалцах