Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс дундын тусгалын баллистик пуужин туршжээ

Иран улс дундын тусгалын баллистик пуужин туршсан гэж “Фокс ньюс” суваг пүрэв гарагт мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс дундын тусгалын баллистик пуужин туршжээ
Иран улс дундын тусгалын баллистик пуужин туршжээ. Зураг: МҮОНРТ

Иран улс дундын тусгалын баллистик пуужин туршсан гэж “Фокс ньюс” суваг пүрэв гарагт мэдээллээ. Баллистик пуужин хойд зүгт 960 орчим километр ниссэн тухай АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Си-Эн-Эн” мэдээлсэн байна.

“Шахаб-3” загварын пуужин АНУ-ын хөлөг онгоц, баазуудад аюул заналхийлэл учруулаагүй ч энэ туршилт нь Ираны пуужингийнхаа алсын зай, нарийвчлалыг сайжруулах гэсэн хүчин чармайлтын нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна.

Харин Ираны засаг захиргаанаас пуужингийн туршилттай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Ираны пуужингийн хөтөлбөр нь олон улсын нийгэмлэгт маргаан дэгдээдэг асуудлын нэг юм. АНУ болон хэд хэдэн улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231-р тогтоолоор Иран улсыг пуужин хөөргөхийг хориглосон гэж үздэг. Харин Ираны Гадаад хэргийн яамнаас пуужин хөөргөх нь НҮБ-ын энэ тогтоолыг зөрчсөн үйлдэл биш гэж мэдэгддэг байна.

Өнгөрсөн сарын 13-нд Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоцонд дэлбэрэлт гарснаас хойш Ираныг тойрсон асуудал хурцадсан юм. АНУ-ын энэ асуудалд Иран улсыг хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж, Их Британи, Саудын Араб зэрэг улс дэмжсэн байна.

Харин Тегеран энэ хэрэгт хамааралгүй гэж мэдэгджээ. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд Ираны зэвсэгт хүчнээс Америкийн Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын нислэгийн аппаратыг сөнөөснөөс болж хоёр улсын харилцаа улам хурцадсан юм.

Хуваалцах