Иран улс газрын тос тээвэрлэхэд ашигладаг Ормузын хоолойг хаахад бэлэн гэж мэдэгдлээ
Ираний хувьсгалыг хамгаалагчдын корпус газрын тосны тээвэрлэлт хийдэг Ормузын хоолойг хаахан бэлэн гэдгээ мэдэгдээд байна.
Мэдээллийн алба

Ираний хувьсгалыг хамгаалагчдын корпус газрын тосны тээвэрлэлт хийдэг Ормузын хоолойг хаахан бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Хэрэв Ираний газрын тосны экспортод хязгаар тогтоовол бусад улс орнуудыг ч газрын тосоо энэ хоолойгоор гаргаж тээвэрлэхийг нь хориглох болно гэж тус корпусын орлогч мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Вашингтон холбоотон орнууддаа уриалга гаргаж, Ираний газрын тосыг худалдан авахуулахгүй байх болно гэдгийг мэдэгдсэн юм. Ийм яриа хэлэлцээгээ бусад орнуудтай, түүний дотор БНХАУ-тай хийж байгаагаа ч мэдэгдсэн.
Ормузын хоолой нь газрын тосны тээвэрлэлтэд чухал үүрэгтэй. Персийн булангийн орнуудад олборлож байгаа газрын тосны 90 хувийг энэ хоолойгоор дамжуулан тээвэрлэдэг. Мөн 2011-2013 оны байдлаар нийт 17 сая баррель газрын тосыг хоногт энэ хоолойгоор тээвэрлэдэг нь дэлхийн нийт нийлүүлэлтийн тавны нэг хувь нь юм байна.


















