Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс Катар руу хүнсний бараа илгээжээ

Арабын орнууд өнгөрсөн долоо хоногт Катар улсыг террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж, дипломат харилцаагаа тасласантай холбоотойгоор тус улсын иргэд хүнсний хомсдолд ороод байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс Катар руу хүнсний бараа илгээжээ
Иран улс Катар руу хүнсний бараа илгээжээ. Зураг: МҮОНРТ

Арабын орнууд өнгөрсөн долоо хоногт Катар улсыг террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж, дипломат харилцаагаа тасласантай холбоотойгоор тус улсын иргэд хүнсний хомсдолд ороод байгаа юм. Тэгвэл Иран улс 5 нисэх онгоц бүхий хүнсний барааг тус улсад илгээсэн байна.

Катар улс хүнсний бараа бүтээгдэхүүний 40 хувийг хөрш орон болох Саудын Арабаас авдаг бөгөөд Кувэйтийн эвлэрүүлэн зуучлагч нар тус улсын засгийн газар хил залгаа орнуудынхаа санал бодлыг сонсоход бэлэн байгааг мэдэгджээ.

Ираны агаарын тээврийн хэвлэлийн төлөөлөгч Шахрох Ноушабади хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа одоогийн байдлаар жимс, хүнсний ногоо зэрэг хадгалах хугацаа бага, 90 тонн хүнсийг илгээснээ мэдэгдээд, өнөөдөр дахин 1 онгоц нисгэхээ онцолсон байна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд хүнсний хангамж дахин илгээхээ цохон тэмдэглэжээ. Кувэйт улс эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Саудын Араб руу төлөөлөгчөө илгээсэн юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Кувейтийн гадаад хэргийн сайд Шейх Саба Аль-Халид Катар улсыг хөрш улсуудынхаа сэтгэл түгшиж байгаа асуудлыг сонсоход бэлэн байгааг, мөн тогтвортой байдлыг хангах үүднээс аюулгүй байдлаа чангатгасныг ойлгож байгаа тухай мэдэгдсэн байна.

Саудын Араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт улс өнгөрсөн долоо хоногт Катарын иргэдийг улсаасаа 14 хоногийн дотор албадан гаргах шийдвэр гаргасан ч, тус улс хариу арга хэмжээ авахгүйгээ мэдэгдэж байсан. Тус улсад хөрш 3 орны 11.000 орчим иргэн байгаа гэсэн тооцоо байгааг Би Би Си агентлаг мэдээлж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор Катар улс террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлээгүй хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд 9-р сарын 11-ний халдлагын үеэр АНУ-ын ерөнхий прокурорын албан тушаал хашиж байсан Жон Ашкрофтыг 2.5 сая америк долларын цалинтайгаар хөлсөлж авсан юм байна.

Хуваалцах