Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр байгууллаа

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано, Иран улсын цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Сэлехи нар Тегеранд уулзаж, амжилттай хэлэлцээр байгуулж чадлаа. Хэлэлцээр ёсоор, Иран улс олон улсын шинжээчдийг эх орондоо нэвтрүүлж, судалгаа шинжилгээний ажил хийхийг нь з

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр байгууллаа
Иран улс олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр байгууллаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано, Иран улсын цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Сэлехи нар Тегеранд уулзаж, амжилттай хэлэлцээр байгуулж чадлаа. Хэлэлцээр ёсоор, Иран улс олон улсын шинжээчдийг эх орондоо нэвтрүүлж, судалгаа шинжилгээний ажил хийхийг нь зөвшөөрөх аж. Эдгээр шинжээчид Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэж болзошгүй гэх газруудад хүрч ажиллах төдийгүй ураны баяжмал боловсруулдаг уурхайнуудад нэвтрэхийг нь хүртэл зөвшөөрсөн байна. Тус улс ураны баяжмалын 20 хувийн нөөцтэй бөгөөд энэ нь цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэх учир цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх баталгаа байхгүй гэж үзэж байна. Мөн Парчин, Тегеран дахь цэргийн зэвсгийн үйлдвэрүүдтэй танилцах тухай ч дурьджээ. Энэхүү хэлэлцээр нь дараагийн 3 сараас эхлэн хэрэгжих юм байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано энэхүү хэлэлцээрийг Иран улс олон улстай нээлттэй харилцах том алхам гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Хуваалцах