Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс сармагчин сансарт хөөргөлөө

Ираны нийслэл Тегеран хотоос бүхээгтээ сармагчин суулгасан пуужинг сансарт амжилттай хөөргөжээ.Фаргам хэмээх сармагчин дэлхий дээр амжилттай эргэж ирсэн гэнэ. Пуужинг хэзээ хөөргөсөн нь тодорхойгүй байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс сармагчин сансарт хөөргөлөө
Иран улс сармагчин сансарт хөөргөлөө. Зураг: МҮОНРТ

Ираны нийслэл Тегеран хотоос бүхээгтээ сармагчин суулгасан пуужинг сансарт амжилттай хөөргөжээ. Фаргам хэмээх сармагчин дэлхий дээр амжилттай эргэж ирсэн гэнэ. Пуужинг хэзээ хөөргөсөн нь тодорхойгүй байна.

Дашрамд дуулгахад энэ оны 1-р сард Иран улс анх удаагаа бүхээгтээ сармагчин сууулгасан сансрын төхөөрөмжийг хөөргөжээ. Пуужин зөөвөрлөгч төхөөрөмжийг 120 км-ын өндөрт хөөргөсөн бөгөөд газар дээр амжилттай буусан аж. Үүнээс гадна Ираны сансрын хөтөлбөр барууны улсуудын санааг зовоож байна. Учир нь Тегеран энэ хөтөлбөрийнхөө хүрээнд баллистик пуужингийн технологийг туршиж байж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа ажээ. Мөн тус улсын удирдлагууд цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгддэг ч үүнд үл итгэсэн барууны улсууд Тегераны эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.

Түлхүүр үг:пуужин
Хуваалцах