Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон тухайгаа МАГАТЭ-т дуулгана

Иран улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон талаар Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/-т захидал илгээнэ гэж Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын дэд дарга Бехруз Камальванди мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон тухайгаа МАГАТЭ-т дуулгана
Иран улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон тухайгаа МАГАТЭ-т дуулгана. Зураг: МҮОНРТ

Иран улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон талаар Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/-т захидал илгээнэ гэж Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын дэд дарга Бехруз Камальванди мэдэгдлээ. “МАГАТЭ"-т илгээх энэ захидалд Иран улс уран баяжуулах хүчин чадлаа даваа гарагаас эхлэн нэмэгдүүлж байгааг тэмдэглэнэ” гэдгийг Камальванди мэдэгдэж байна.

Мөн түүний хэлж байгаагаар Иран улсад уран баяжуулахад хэрэглэдэг центрифугийн үйлдвэрлэлийг түргэвчлэх боломж байгаа юм байна. Үүний өмнө Ираны шашны тэргүүн, Аятолла Али Хаменеи уран баяжуулах хүчин чадлаа нэн даруй нэмэхийг шаардсан. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 8-ны өдөр Вашингтон олон улсын “5+1” бүлгийн 2015 онд Ирантай байгуулсан цөмийн тохиролцооноос гарч байгааг зарласны хариуд авч байгаа арга хэмжээ юм.

Вашингтон зөвхөн тохиролцооноос гараад зогсохгүй мөн Ираны эсрэг өмнө нь тогтоосон хориг арга хэмжээг сэргээж, Иран улстай бизнес эрхэлдэг бусад оронд ч хориг арга хэмжээ хамаатай гэдгийг зарласан. Олон улсын “5+1” бүлэгт Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон дээр нэмэх нь Герман улс ордог.

Хуваалцах