Иран улс уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ гэлээ
2015 оны цөмийн гэрээгээр Ираны тал уран баяжуулахыг хязгаарласан байдаг ч Ираны Атомын энергийн газар долоодугаар сарын эхээр, эсвэл сүүлчээр уран баяжуулалтаа 20 орчим хувьд хүргэж өсгөнө гэж мэдэгджээ.
Мэдээллийн алба

2015 оны цөмийн гэрээгээр Ираны тал уран баяжуулахыг хязгаарласан байдаг ч Ираны Атомын энергийн газар долоодугаар сарын эхээр, эсвэл сүүлчээр уран баяжуулалтаа 20 орчим хувьд хүргэж өсгөнө гэж мэдэгджээ.
Ингэснээр 2015 оны цөмийн гэрээгээр уран баяжуулалтаа 3.67 хувьд барина гэж хязгаарласныг Тегеран зөрчинө гэсэн үг юм. Харин гэрээнд оролцогч бусад улс Ираны талын ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авбал энэ хязгаарыг давалгүй хүндэтгэлтэй хандах болно гэж Ираны цөмийн энергийн газар мэдэгджээ.
АНУ, Иран хоёр улс цөмийн гэрээнээс гадна өнгөрөгч долоо хоногт Япон, Норвегийн газрын тосны нөөцлүүр хөлөг онгоцонд халдсан гэх хэргээр зөрчил маргаантай байгаа юм. Вашингтон энэ явдалд Тегераныг буруутгасны дараа АНУ-ын Тагнуулын агентлагийн цахим тагнуулын сүлжээг эвдсэн гэдгээ, мөн АНУ-ын хэд хэдэн тагнуулын ажилтан бусад улс орнуудад хоригдож байгаа тухай Иран мэдэгдээд байна. Одоогоор үүнд АНУ ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Европын холбооны удирдах албаны хүн "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны асуудлаарх бодлого шийдвэрт хяналт тавьдаггүй. Гол шийдвэрүүдийг нь Жон Болтон гаргаад байх шиг байна" гэж "Рашиа түдей"-д ярьсан байна.


















