Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс устөрөгчийн станцаа сэргээж эхэллээ

Иран улс устөрөгчийн станцынхаа голлох үүрэгтэй хэсгийг сэргээж байгаа тухай тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллага зарлажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс устөрөгчийн станцаа сэргээж эхэллээ
Иран улс устөрөгчийн станцаа сэргээж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Иран улс устөрөгчийн станцынхаа голлох үүрэгтэй хэсгийг сэргээж байгаа тухай тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллага зарлажээ. Энэ тухай Ираны "Ирна" агентлаг мэдээлснийг олон улсын хэвлэлүүд иш татан мэдээлж байна.

Ингэхдээ "Арак" үйлдвэрийн хоёрдогч хэлхээг идэвхжүүлж байна гэж Ираны Атомын эрчим хүчний агентлагийн дарга мэдэгдсэн байна. Энэ нь уг станцын үйл ажилдлагаанд гол чухал үүрэгтэй хэсэг гэж албаны хүн тайлбарлажээ.

Хэвлэлүүдэд бичсэнээр Ираны "Арак" станц нь устөрөгчийн изотопийн агууламж өндөртэй хүнд ус ашигладаг цөмийн станц юм. Үндсэн хоёр хэлхээнээс бүрдсэн энэ станцын эхний хэлхээ цөмийн тогооноос халуун зайлуулах үүрэгтэй бол, удаах нь ялгарсан халууныг эхний хэлхээнээс дулааныг хөргөх цамхаг руу шилжүүлэх үүрэгтэй байна.

Тегеранаас 250 км алс орших энэ станцынхаа хоёр дахь хэлхээг Иран улс 2015 онд байгуулсан цөмийн гэрээгээр хааж, устөрөгчийн үйлдвэрлэлийг хязгаарлахаар тохиролцсон байдаг юм байна.

Энэ удаа үйлдвэрийнхээ энэ хэсгийг асааснаар 2015 онд байгуулсан гэрээгээ Тегеран зөрчөөгүй. Харин АНУ-ын шахалт нөлөөгөөр сэргээж байгаагаа харуулж байгаа юм гэж зарим хэвлэлд бичсэн байна.

Хуваалцах