Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Иранаас хоёрхон бөх Белградад зодоглоно

Бөхийн орон Иранчууд оролцохгүй гэдгээ зарласан ч чөлөөт бөх, сонгомол бөхийн төрөлд тус бүр хоёр бөх зодоглохоор шийджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иранаас хоёрхон бөх Белградад зодоглоно
Иранаас хоёрхон бөх Белградад зодоглоно. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн ДАШТ ирэх арванхоёрдугаар сард Сербийн нийслэл Белградад Дэлхийн цом хэлбэрээр зохион байгуулагдана.

Бөхийн хөгжлөөр тэргүүлэгч хэд хэдэн орны бөхчүүд оролцохгүй гэж мэдэгдсэн.

Бөхийн орон Иранчууд оролцохгүй гэдгээ зарласан ч чөлөөт бөх, сонгомол бөхийн төрөлд тус бүр хоёр бөх зодоглохоор шийджээ.

Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд "Рио-2016" олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хассан Яздани, 92 кг-д 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Камран Гассемпур нар хүч үзэхээр болсон байна.

Хуваалцах