Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иранд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 25 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн оны сүүлээр Ираны хэд хэдэн хотод өрнөсөн засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагааны үеэр 25 хүн амь үрэгдсэн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иранд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 25 хүн амь үрэгджээ
Иранд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 25 хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны сүүлээр Ираны хэд хэдэн хотод өрнөсөн засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагааны үеэр 25 хүн амь үрэгдсэн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ. Эрх баригчдын мэдээгээр, эмх замбараагүй байдлын үеэр 400-аад хүнийг барьж саатуулсан, одоо тэд бүгд хоригдож байгаа бөгөөд хэргийг шийдэх шүүх хурал нь эхэлсэн байна.

Иранд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн. Нэлээд хэдэн хотод болсон энэ эсэргүүцэлд оролцогчид эхэндээ хүнсний барааны үнийн өсөлтөд дургүйцлээ илэрхийлж жагсаан боловч эцэстээ жагсаал засгийн газрын эсрэг, улс төрийн шинж чанартай болж ирсэн юм. Гэвч энэ сарын 3-ны өдөр Ираны зэвсэгт хүчний элит салбар болох “Исламын хувьсгалыг хамгаалах” корпусын командлагч МохаммадАлиЖафари тус улсад үймээн самуун дуусаж, босогчид ялагдсаныг зарласан. Мөн Иран улс эсэргүүцлийн ажиллагааг дарахдаа хэт их хүч хэрэглэсэн хэрэгт шүүмжлүүлж байгаа юм. Командлагч Жафарийн хэлснээр, Иран даяар дэгдсэн тус эсэргүүцлийн ажиллагаанд 15 мянга гаруй хүн оролцжээ.

Хуваалцах