Иранд Украины нисэх онгоц осолджээ
180 зорчигч бүхий Бионг 737 онгоц Ираны нийслэл Тегеран хотын Имам Комейни онгоцны буудлаас лхагва гараг буюу өнөө өглөө хөөрсөн юм. Харин тус онгоц хөөрөөд удаагүй байхдаа осолдсон талаарх мэдээлэл гарч байна. Ираны мэдээллийн агентлаг
Мэдээллийн алба

Украины иргэний агаарын тээврийн онгоц Иран улсын нутаг дэвсгэрт осолдсон талаарх шуурхай мэдээллийг олон улсын агентлагууд дамжуулж байна.
180 зорчигч бүхий Бионг 737 онгоц Ираны нийслэл Тегеран хотын ИмамКомейни онгоцны буудлаас лхагва гараг буюу өнөө өглөө хөөрсөн юм. Харин тус онгоц хөөрөөд удаагүй байхдаа осолдсон талаарх мэдээлэл гарч байна. Ираны мэдээллийн агентлаг болох ИСНА гийн дамжуулснаар Украины нисэх онгоц техникийн асуудлаас болон унасан талаар онцолж байгаа юм. Бионг737-800 онгоц Тегеран хотын захын дүүрэг болох Парандын ойролцоо осолдсон мэдээлэл гарсан юм. Энэ ослын хохирогчдын талаарх тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байна.

752 нислэг Тегеранаас 5-15 минутад хөөрөх төлөвлөгөөтэй байсан хөөр цаг 1 цагаар хойшилж, 6-12 минутад нислэгээ эхэлсэн юм. Тус онгоц Ираны Тегеранаас Украины нийслэл Киев рүү нисэх маршруттай байжээ. Дүрс бичлэг тус онгоц унаж байхдаа галд автсан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энэ осол Иран, АНУ-ын хоорондох сөргөлдөөнтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ослын газар уруу аврах багийг илгээгээд байна.



















