Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ираний 10 хотод засгийн газрыг дэмжигчдийн жагсаал боллоо

Өчигдөр Ираний хотуудад засгийн газрыг дэмжигчдийн жагсаал цуглаан болсон байна. Жагсаалд оролцогчид Ираний төрийн далбаа болон засгийн газар, ерөнхийлөгчөө дэмжиж байгаагаа илэрхийлсэн уриа лоозонгууд барин жагссан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираний 10 хотод засгийн газрыг дэмжигчдийн жагсаал боллоо
Ираний 10 хотод засгийн газрыг дэмжигчдийн жагсаал боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Ираний хотуудад засгийн газрыг дэмжигчдийн жагсаал цуглаан болсон байна. Жагсаалд оролцогчид Ираний төрийн далбаа болон засгийн газар, ерөнхийлөгчөө дэмжиж байгаагаа илэрхийлсэн уриа лоозонгууд барин жагссан байна.

Ираний төрийн мэдлийн төв телевикийн дамжуулснаар өчигдөр тус улсын 10 хот түүний дотор Караж, Хамадан хотуудад засгийн газрыг дэмжигчдийн жагсаал болсон байна. Ираний шашны тэргүүн, аятолла Али Хаменей тус улсад өнгөрсөн сарын 28 наас хойш болж байгаа эрх баригч дэглэм, үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг эсэргүүцэгчдийн жагсаалыг гадаад дайснууд өдөөн турхирч зохион байгуулсан хэмээн буруутгасан мэдэгдэл хийсний дараагаас эрх баригчдыг дэмжигчдийн жагсаал цуглаан болсон байна.

Харин эсэргүүцэгчдийн жагсаал нь 2009 оноос хойшхи хамгийн өргөн хүрээтэй, олон хүн хамарсан ажиллагаа болсон юм. Эсэргүүцэгчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байснаас болж 21 хүн амиа алдаад байгаа юм. Мөн 500-аад хүнийг саатуулан хориод байгаа юм. Тэдний заримыг нь гадаад улс орнуудын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Эхний мөрдөн шалгах ажиллагаанууд эхэлсэн удахгүй шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдээллийг Тегераны шүүх дэхь эх сурвалж мэдээлсэн байна.

Хуваалцах