Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ираны эсрэг галт зэвсгийн хоригийг сунгах АНУ-ын тогтоол дэмжигдсэнгүй

Иран улстай галт зэвсгийн худалдаа, наймаа хийхийг үл зөвшөөрөх хоригийн хүчинтэй хугацаа ирэх 10 дугаар сарын 18-нд дуусах юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны эсрэг галт зэвсгийн хоригийг сунгах АНУ-ын тогтоол дэмжигдсэнгүй
Ираны эсрэг галт зэвсгийн хоригийг сунгах АНУ-ын тогтоол дэмжигдсэнгүй. Зураг: МҮОНРТ

Иран улстай галт зэвсгийн худалдаа, наймаа хийхийг үл зөвшөөрөх хоригийн хүчинтэй хугацаа ирэх 10 дугаар сарын 18-нд дуусах юм. АНУ Тегераны эсрэг энэ хоригийг сунгах асуудлаарх тогтоолыг боловсруулж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр санал хураалт явагдлаа.

Дээрх тогтоолыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ эсэргүүцсэнээс өөр 11 орон санал хураалтад оролцоогүй байна. Ийнхүү АНУ-ын санал болгосон Ираны эсрэг тогтоол дэмжигдээгүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ үйл явдлыг тохиолдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улс дахь энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, хадгалах үндсэн үүргээ биелүүлсэнгүй гэж шүүмжилжээ.

Хуваалцах