Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ираны жүдо бөхийн холбоонд дөрвөн жилийн хориг тавилаа

Учир нь 2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллаиг Израилийн тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагд гэж шаардаж, түүний гэр бүлийг барьцаалсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны жүдо бөхийн холбоонд дөрвөн жилийн хориг тавилаа
Ираны жүдо бөхийн холбоонд дөрвөн жилийн хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ. Учир нь 2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллаиг Израилийн тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагд гэж шаардаж, түүний гэр бүлийг барьцаалсан юм. Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллай эх орондоо буцалгүй Монгол Улсын иргэншил авсан билээ.

Ираны Засгийн газрын энэхүү үйлдлийг Олон улсын жүдо бөхийн холбоо эсэргүүцэж, 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрын шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.

Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог дөрвөн жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Хуваалцах