Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Ираны хоёр бөх дэлхийн шилдэг тамирчнаар шалгарчээ

Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол барилдааны "Оны шилдэг бөх"-өөр шалгарсан бөхчүүдэд тус бүр 10 мянган швейцарь франкаар шагнах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны хоёр бөх дэлхийн шилдэг тамирчнаар шалгарчээ
Ираны хоёр бөх дэлхийн шилдэг тамирчнаар шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны 2021 оны шилдэг бөхчүүдээ зарлалаа.

Тодруулбал, сонгомол бөхийн төрөлд Ираны бөх Мохаммадреза Герай, чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд мөн адил Ираны тамирчин Амирхоссейн Заре, эмэгтэй төрөлд Германы бөх Алине Фоккен Роттер нар тодорсон байна.

Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол барилдааны "Оны шилдэг бөх"-өөр шалгарсан бөхчүүдэд тус бүр 10 мянган швейцарь франкаар шагнах аж.

Хуваалцах