Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ираны цөмийн гэрээг сэргээх хэлэлцээ үр дүнд хүрэхэд ойрхон байна

Ираны гадаад харилцааны сайд Хоссейн Амир Абдоллахиан 2015 оны цөмийн гэрээг сэргээх тухай яриа хэлэлцээ эцсийн тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны цөмийн гэрээг сэргээх хэлэлцээ үр дүнд хүрэхэд ойрхон байна
Ираны цөмийн гэрээг сэргээх хэлэлцээ үр дүнд хүрэхэд ойрхон байна. Зураг: МҮОНРТ

Ираны гадаад харилцааны сайд ХоссейнАмир Абдоллахиан 2015 оны цөмийн гэрээг сэргээх тухай яриа хэлэлцээ эцсийн тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг мэдэгджээ.

Тодруулбал, Америкийн хоригийн жагсаалтаас Ираны иргэд, аж ахуй нэгжийг гаргах, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах гэсэн 2 үндсэн чухал асуудал дээр талууд тохиролцохоор хэлэлцээний шийдвэрлэх үе шатанд ирсэн байна.

Үүний өмнөх мэдээллүүдэд Ираны хувьсгалт гвардийг Америкийн гадаадын террорист байгууллагуудын жагсаалтаас хасах тухай асуудал хамгийн төвөгтэй сэдэв болж байгааг дурдаж байсан. Энэ үеэр Европын гадаад харилцаа хариуцсан өндөр албан тушаалтан хэлэлцээг мухардмал байдлаас гаргахад Вашингтон, Тегеранд туслах үүднээс Иранд бямба гарагт очсон байна.

Мөн өдөр Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррел Дохагийн олон улсын бага хурлын үеэр хэлэлцээ 95 хувьтай байгаа ч сүүлийн 5 хувь нь маш чухал гэж мэдэгджээ.

Трампын засаглалын үед АНУ, Ираны цөмийн гэрээнээс 2018 онд гарч, Тегеранд эдийн засгийн хоригийг сэргээн тогтоосон юм.

Хуваалцах