Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ираны цөмийн гэрээний тогтвортой байдлыг хангана гэдгээ Оросын тал дахин баталж байна

Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Цөмийн хөтөлбөрийн цогц төлөвлөгөө буюу Ираны цөмийн гэрээний тогтвортой байдалд ОХУ дэмжлэг үзүүлэх болно” гэж мэдэгджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны цөмийн гэрээний тогтвортой байдлыг хангана гэдгээ Оросын тал дахин баталж байна
Ираны цөмийн гэрээний тогтвортой байдлыг хангана гэдгээ Оросын тал дахин баталж байна. Зураг: МҮОНРТ

Лхагва гарагт НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Иран улсуудын уулзалт болсон юм. Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Цөмийн хөтөлбөрийн цогц төлөвлөгөө буюу Ираны цөмийн гэрээний тогтвортой байдалд ОХУ дэмжлэг үзүүлэх болно” гэж мэдэгджээ.

2015 онд батлагдсан Ираны цөмийн гэрээг Вашингтоны зүгээс шүүмжлэх болсон. НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Урьд өмнө байгаагүй муу, нэг талыг барьсан гэрээ. АНУ энэ гэрээнээс гарна" гэж хэлж, Ираны улсыг хурцаар шүүмжилсэн.

Харин шинэ мэдээллээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хийсэн мэдэгдлийн хариуд “Ираны цөмийн гэрээ дэлхийн улс төрд шинээр орж ирсэн зарим нэг үл бүтэх этгээдүүдийн нөлөөгөөр цуцлагдвал их харамсалтай байх болно” гэж хэлсэн байна. Мөн “Иран улс энэ гэрээг зөрчсөн анхны улс болохгүй. Гэхдээ гэрээг зөрчсөн ямар ч улсад шийдвэртэйгээр хариуг нь өгнө. Хэрвээ АНУ гэрээ зөрчвөл, үүнд эцсийг нь тавихад цаг их орно. Улмаар АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн улс орон дэлхий дээр олдохгүй” гэж мэдэгджээ.

Ерөнхийдөө Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы Трампын шүүмжлэлийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоогоо бэхжүүлэх үүднээс НҮБ-ын Ерөнхий чуулганы үеэр болж байгаа диломат үйл ажиллагаануудад идэвхитэй оролцож байна.

Тэрбээр энэ хурлын үеэр Ираны байр суурийг ойлгуулах зорилгоор даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан. Харин Макрон мягмар гарагт болсон НҮБ-ын Ерөнхий чуулганы үеэр “АНУ энэ гэрээнээс гарах нь маш том алдаа болох юм” гээд, Ираны пуужингийн үйл ажиллагаатай холбоотой заалтуудыг гэрээнд нэмэлтээр оруулах санал тавиад байна.

Хуваалцах