Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ираны цөмийн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр Иран, Францын төрийн тэргүүнүүд тохиролцжээ

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээнээс гарч байгаагаа өчигдөр зарласан. Энэ гэрээнээс гарч байгаагаа зарласнаас гадна Тегераны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг ойрын хугацаанд сэргээхийг Сангийн яаманд үүрэг болгосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны цөмийн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр Иран, Францын төрийн тэргүүнүүд тохиролцжээ
Ираны цөмийн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр Иран, Францын төрийн тэргүүнүүд тохиролцжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч ДональдТрамп АНУ-ыгИраний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээнээс гарч байгаагаа өчигдөр зарласан. Энэ гэрээнээс гарч байгаагаа зарласнаас гадна Тегераны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг ойрын хугацаанд сэргээхийг Сангийн яаманд үүрэг болгосон байна.

Харин энэ хэлэлцээрээс АНУ гарсан ч цааш үргэлжлүүлэх тухай Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар тохиролцсон байна. Талууд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэн бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах асуудлаар мөн тохиролцоонд хүрсэн байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улс Ираны цөмийн хэлэлцээрийг бүх талаар үргэлжлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн бөгөөд Иран ч адилхан арга хэмжээ авахын чухлыг онцолсон байна.

Мөн, 2025 оноос хойших Ираны цөмийн үйл ажиллагаанд хяналт тавих Ираны баллистик пуужингийн төлөвлөгөө Ойрх Дорнодын бүс нутгийн зарим хямрал зэрэг агуулгыг хэлэлцээрт оруулах тухай талууд хэлэлцсэн байна. Францаас гадна Европын орнууд тухайлбал Герман, Их Британи улсууд байр сууриа илэрхийлж байна. Их Британийн гадаад хэргийн сайд парламентад Борис Жонсоны мэдэгдэж байгаагаар тус улс Ираны цөмийн хэлэлцээрээс гарах бодолгүй байгаагаа, илэрхийлсэн байна. Мөн тэрээр, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих нь зайлшгүй шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна.

Германы канцлер АнгелаМеркел, энэ асуудалд, Иран улсыг цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллах болно гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. 2015 онд байгуулж байсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх энэ гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах амлалт өгсөн юм. Үүний хариуд олон улсын Ираний эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахыг зөвшөөрснөөр өнөөдрийг хүртэл энэ гэрээ хэрэгжиж байна.

Хуваалцах