Ираны яриа хэлэлцээр үргэлжилж байна
Австрийн Венна хотод орших Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын төв байранд өрнөж байгаа Ираны цөмийн асуудлаарх олон улсын хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Австрийн Венна хотод орших Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын төв байранд өрнөж байгаа Ираны цөмийн асуудлаарх олон улсын хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Даваа гарагт 2 цаг хагасын хугацаанд үргэлжилсэн уулзалтаар олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийг Тегеран хотоос холгүй орших Парчиний цэргийн байгууламжинд нэвтрүүлэх боломжийн тухай асуудлыг хөндсөн байна.
Уулзалтын өмнөхөн тус байгууллагын тэргүүн Юкия Амано Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзалт хийжээ.
Энэ үеэр Арагчи Аманод цөмийн асуудлын хүрээнд шинэ нөхцөл болзол тавьсан гэсэн мэдээлэл ирж байна.
Одоогийн байдлаар энэ шинэ нөхцөл болзлын талаарх мэдээлэл бүрхэг байгаа боловч энэ удаагийн яриа хэлэлцээр нааштай үр дүнд хүрнэ гэдэгт талууд найдаж байна.


















