“Ирээдүйд илгээх дархлаа” сэдэвт лекц болно
Нийгмийн Ардчилал “МОХ”, “Эрүүл-Монгол клуб”-ээс санаачлан “Ирээдүйд илгээх Дархлаа” сэдэвт эрүүл мэндийн чиглэлийн лекцийг
Мэдээллийн алба

Нийгмийн Ардчилал “МОХ”, “Эрүүл-Монгол клуб”-ээс санаачлан “Ирээдүйд илгээх Дархлаа” сэдэвт эрүүл мэндийн чиглэлийн лекцийг Монголын их, дээд сургуулийн оюутан залуус төдийгүй иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 17:00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү лекцийг Ерөнхий мэс заслын их эмч, "Эрүүл-Монгол" клубын тэргүүн, “Хорын ерөндөг” номын зохиогч Х.Бат-Ирээдүй, ХСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч, "Эрүүл-Монгол" клубын тэргүүлэгч П.Бат-Ирээдүй нар “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тэргүүлэх өвчлөл түүнээс та хэрхэн сэргийлэх”, “Оюутан залуусын амьдралын зөв хэв маяг, хэвшил-Биохэмнэл”, Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд түүнээс гарах гарц зэрэг сэдвийн хүрээнд унших юм.
Тус лекцийн үеэр эм ханган нийлүүлэх байгууллагууд иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүний талаарх сурталчилгаа, худалдаа хийх, “Хорын ерөндөг ном”-ын хямдралтай худалдаа явагдах болон урлаг, соёлын арга хэмжээ явагдана. Та бүхэн хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийнэ үү.


















