Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг баталлаа

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг баталлаа
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, А.Тлейхан нар байнгын хорооны дарга, салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 84.1 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Төсвийн тухай хууль нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6-81.8 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.

Хуваалцах