“Ирээдүйн цагаачлалын албаны удирдах ажилтан” сэдэвт сургалтад оролцлоо
БНСУ-ын Цагаачлалын алба, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Ирээдүйн цагаачлалын албаны удирдах ажилтан” сэдэвт есдүгээр хурал энэ сарын 7-12-нд БНСУ-ын Чежү хотод болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

БНСУ-ын Цагаачлалын алба, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Ирээдүйн цагаачлалын албаны удирдах ажилтан” сэдэвт есдүгээр хурал энэ сарын 7-12-нд БНСУ-ын Чежү хотод болж өндөрлөлөө.
Хуралд Гүрж, Чех, Босни, Герцегон, Бразил, Канад, БНХАУ, Коста Рика, ХБНГУ, Хонгконг, Унгар, Индонез, Япон, Монгол, Парагвай, Польш, Сингапур, Тайланд, Арабын нэгдсэн Эмират, АНУ, Вьетнам зэрэг 20 гаруй орны 23 төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсыг төлөөлж Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга Я.Билгээ оролцжээ.
Хурлын үеэр төлөөлөгчид өөрсдийн орны Цагаачлалын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын талаар танилцуулга хийж, дэлхийн орнуудын ижил төстэй байгууллагуудад сүүлийн жилүүдэд тулгарч буй хүндрэл болох “дүрвэгч”-ийг хэрхэн хүлээн авах, дамжин өнгөрүүлэх тухай мэдээллийг хийсэн байна. Түүнчлэн Цагаачлалын асуудлаарх хэтийн төлөвлөгөө болон төрөөс хилийн асуудлаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар ярилцаж харилцан санал солилцжээ.
Мөн үеэр БНСУ-д суугаа гадаадын улс орнуудын ЭСЯ-уудтай уулзах уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар БНСУ-ын хил дээр гарч буй Визийн зөрчил болон гадаадын иргэдийн хууль бус хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал, өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, мэдээлэл солилцсон байна.


















