Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2025 оны долоодугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төв болон говийнаймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 18, 22-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм дулаан, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 22-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 18, 19, 22-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд халж шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Хуваалцах