Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны 06 дугаар сарын 26-наас
2026 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Хур тунадас: 26-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 07 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04, 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 27-ноос нутгийн өмнөд хагаст 32 хэмыг давж хална, бусад нутгаар дулаарна. Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 14…19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26, 28, 30-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 27-ноос дулаарч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Хуваалцах