Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ирэх амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй. Тус ажлын хүрээнд есдүгээр сарын туршид нийслэл болон Төв аймгийн зарим бүс нутгуудад цахилгааны хэсэгчилсэн түр хязгаарлалт хийгдэж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
Ирэх амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй. Тус ажлын хүрээнд есдүгээр сарын туршид нийслэл болон Төв аймгийн зарим бүс нутгуудад цахилгааны хэсэгчилсэн түр хязгаарлалт хийгдэж байгаа. Гэвч ирэх амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн бүс нутагт цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй аж.

Харин ирэх долоо хоногийн даваа гарагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо Бага тойргийн 10, 10Б, 13, 24Б, 34, 42, 45Б, 46Б байр, Монголын залуучуудын холбоо, ШУТИС-ийн захиргаа, 2-р цэцэрлэг, Билэг ДС болон тэр орчмоор, 2-р хороо. Хангай 1-18-р гудамжны хэрэглэгчид, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Алтан Дорнод ХХК, Партизан чиглэлийн хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарлах юм.

Хуваалцах