Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

11 дүгээр сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11 дүгээр сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хэсгээр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархан нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 3- 8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 11 дүгээр сарын 04-06-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28, 30-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр 02-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Хуваалцах