Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

31-нд ихэнх нутгаар, 09 дүгээр сарын 01-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2025 оны наймдугаар сарын 29-нөөс
2025 оны есдүгээр сарын 07-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд ихэнх нутгаар, 09 дүгээр сарын 01-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.

Хур тунадас: 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 03-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр, 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, хугацааны сүүлээр уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 31-нд Алтайн салбар уулсаар, 09 дүээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 31 ихэнх нутгаар, 09 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хагаст дулаахан, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 30-нд бага зэргийн аадар бороо, 02-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 31 болон 09 дүгээр сарын 01-нд дулаахан шөнөдөө 8-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад хугацаанд шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Хуваалцах