Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж, салхи, шороон шуургатай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2026 оны тавдугаар сарын 11-нээс
2026 оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж, салхи, шороон шуургатай байна.

Хур тунадас: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн төв хэсгээр,18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 11, 15-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12, 17-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 12-нд ихэнх нутгаар халах боловч, 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13, 17-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 12-нд шөнөдөө 9-14 хэм, өдөртөө халж 24-29 хэм дулаан, 13-наас сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Хуваалцах