Ирэх баасан гарагаас Пусан руу шууд нислэг хийнэ
Ирэх баасан гарагаас БНСУ-ын Пусан хот руу Улаанбаатараас шууд нислэг хийж эхэлнэ.
Мэдээллийн алба

Ирэх баасан гарагаас БНСУ-ын Пусан хот руу Улаанбаатараас шууд нислэг хийж эхэлнэ. Ингэснээр тус хотод болон ойролцоох бүс нутагт амьдардаг 10 мянга орчим монгол иргэний замын зардал, нислэгийн хугацаа багасч байна. Өмнө нь Сөүл хотын Инчон онгоцны буудал дээр бууж, Пусан руу 500 гаруй км хурдны гал тэрэг, автобусаар зорчин очдог байжээ. Улаанбаатар хотоос Пусан хот руу шууд нислэгийг Солонгос улсын агаарын тээврийн “Аэр Пусан” компани үйлдэх юм.
Ингэхдээ долоо хоногийн мягмар, баасан гарагт 162 хүний суудалтай “Аэрбус 320” онгоцоор ниснэ гэж тус компанийн Монгол дахь төлөөлөгч ярилаа. Мөн тэрбээр Улаанбаатар-Пусаны анхны шууд нислэг энэ сарын 24-ний баасан гарагийн 13:40 цагаас хөөрнө гэв.


















