Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталснаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярыг өдрийг тэмдэглэлт баяр болгосон.
Тэгвэл энэ сарын 26-ны өдөр бямба гараг буюу амралтын өдөр тохиож байгаа учир нэг хоногоор урагшлуулж баасан гарагт шилжүүлэн амраах асуудал яригдаж эхэлсэн. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ирэх баасан гарагт иргэдийг бүх нийтээр амраах шийдвэр гаргасан байна.


















