Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх бямба гарагаас дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх бямба гарагаас дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэлд шилжинэ
Ирэх бямба гарагаас дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэлд шилжинэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал, уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилсөн.

Мөн бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас буюу ирэх бямба гарагаас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Харин аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжих юм.

Хуваалцах