Ирэх бямба гарагт автомашингүй өдөр тохионо
Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай
Мэдээллийн алба

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн автомашингүй өдөр ирэх бямба гарагт таарч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаах аж.
Дашрамд дурдхад энэхүү шийдвэр тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд хамаарах юм. Түүнчлэн энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.


















