Ирэх бямба гарагт зуны цагийн хуваарьт шилжинэ
2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан.
Мэдээллийн алба

2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Үүний дагуу ирэх баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 28-ны 02.00 цагаас зуны цагийн хуваарьт шилжинэ. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилнэ.


















