Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх даваа гарагаас 14 чиглэлийн үйл ажиллагааг түр хязгаарлана

Улсын Онцгой комисс гуравдугаар сарын 15-наас буюу ирэх даваа гарагаас нийслэлд тогтоосон эрсдэлийн хоёрдугаар буюу шар түвшинг нэг шат ахиулж, 14 хоногийн хугацаанд улбар шар бүс рүү шилжих шийдвэрийг гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх даваа гарагаас 14 чиглэлийн үйл ажиллагааг түр хязгаарлана
Ирэх даваа гарагаас 14 чиглэлийн үйл ажиллагааг түр хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комисс гуравдугаар сарын 15-наас буюу ирэх даваа гарагаас нийслэлд тогтоосон эрсдэлийн хоёрдугаар буюу шар түвшинг нэг шат ахиулж, 14 хоногийн хугацаанд улбар шар бүс рүү шилжих шийдвэрийг гаргалаа. Энэхүү улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ.

Улбар шар түвшинд шилжсэнээр дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болж байна. Үүнд:

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско болон кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг

8. Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/

9. Алжаал тайлах төв

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/

11. Саун, бассейн /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/

12. Дэн буудал

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

Мөн дээрх хугацаанд Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Хуваалцах