Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх долоо хоногт 30 хэм хүрч дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт бороотой, салхи, шуургатай байх нь. Мөн 30 хэм хүртэл дулаарах төлөв гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх долоо хоногт 30 хэм хүрч дулаарна
Ирэх долоо хоногт 30 хэм хүрч дулаарна. Зураг: МҮОНРТ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт бороотой, салхи, шуургатай байх нь. Мөн 30 хэм хүртэл дулаарах төлөв гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Харин 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах