Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 24-нд Монгол-Алтайн уулсаар, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2021 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 24-нд Монгол-Алтайн уулсаар, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст, 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Хуваалцах