Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч, нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

2021 оны 12 дугаар сарын 13-наас 20-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч, нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Хур тунадас: 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15,17-нд зарим газраар, 16-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15,16,17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


















