Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх долоо хоногт явуулах теле хичээлийн хуваарь

Ирэх долоо хоногт буюу 2020 оны хоёрдугаар сарын 24-28-ны өдөр Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх долоо хоногт явуулах теле хичээлийн хуваарь
Ирэх долоо хоногт явуулах теле хичээлийн хуваарь. Зураг: МҮОНРТ

Ирэх долоо хоногт буюу 2020 оны хоёрдугаар сарын 24-28-ны өдөр Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой болон харилцах, хамтрах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэг агуулга, арга зүйн шийдэлтэй байхаар төлөвлөн бэлтгэлээ.

Сар шинийн баярыг өнжих шийдвэр гарсан тул эрхэм суралцагчид та бүхэн теле хичээлдээ хамрагдан, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө зөвлөмжийг мөрдөөрэй. Харин цэцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь дэмжлэг үзүүлж, туслахаа мартуузай. Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Хуваалцах