Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ

Ирэх жил манай улсад АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалт болно. Энэ үйл ажиллагааг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 1000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирнэ гэж тооцож байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ
Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх жил манай улсад АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалт болно. Энэ үйл ажиллагааг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 1000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирнэ гэж тооцож байгаа. Тэдний ажиллах орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг туршлагыг Люксембургийн их вант улсаас Б.Батбаяр сурвалжилсан байна.

Өнгөрсөн 7 хоногт АСЕМ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар удаагийн хурал Люксембургийн их вант улсад болсон. Энэ үйл ажиллагааг сурвалжлахаар МҮОНТ-ийн сурвалжлах багаас гадна олон улсаас 100 орчим хэвлэл мэдээллийн ажилтан иржээ.

Зөвхөн орчин нөхцлөөс гадна мэдээлэл авах боломжоор нь сэтгүүлчдийг маш сайн хангаж байлаа. Сүлжээнд холбогдсон бүх компютерээс үйл явдлын мэдээлэл, дүрс, зургийг татаж авах боломжийг олгосон нь авууштай санаа гэж харагдаж байсан. Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ гэсэн тооцоо байгаа. Тиймээс тэдний ажиллах нөхцөлийг хангах талаар АСЕМ-ын ажлын хэсгийнхэн ач холбогдол өгч байгаа гэлээ.

1000 сэтгүүлч Монголд ирнэ гэдэг бол дэлхий даяар мянган хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай мэдээлнэ гэсэн үг. Энэ бол бидний хувьд улс орноо сурталчлах маш том боломж. Сэтгүүлчдэд дундуур сэтгэгдэл үлдээвэл дэлхий дахинаар биднийг тэр хэмжээнд л дүгнэнэ гэсэн үг юм.

Хуваалцах