Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх жил манай улсын мал 60 саяд хүрнэ

Манай улсын малын тоо толгой ирэх жил 60 саяд хүрнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх жил манай улсын мал 60 саяд хүрнэ
Ирэх жил манай улсын мал 60 саяд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсын малын тоо толгой ирэх жил 60 саяд хүрнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолж байна. Хэрэв 60 сая толгойд хүрвэл бүх малыг хонин толгойд шилжүүлбэл 94 сая болно. Тэгэхээр 100 га бэлчээрийн талбайд 83 толгой мал ноогдоно гэсэн үг. Энэ нь бэлчээрийн даац 50 орчим хүртэл хувиар хэтрэх, бэлчээр талхлалт 80 гаруй хувьд хүрэх эрсдлийг бий болгож байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хүнс хөдөө аж ахуйн яамнаас Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Одоогоор хуулийн төслийг бусад яам, байгууллагын мэргэжилтнүүдэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлж байгааг албаны хүн хэллээ.

Хуваалцах