Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх жил санхүүгийн сахилга бат, хариуцлагыг чангатгаж ажиллана

Завхан аймгийн албан байгууллагуудын дарга нарын хурал боллоо. Тус аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн энэхүү шуурхай хурлыг зохион байгуулж хэвшсэнээр бүх хүн нэгдсэн нэг мэдээлэлтэй болж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх жил санхүүгийн сахилга бат, хариуцлагыг чангатгаж ажиллана
Ирэх жил санхүүгийн сахилга бат, хариуцлагыг чангатгаж ажиллана. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн албан байгууллагуудын дарга нарын хурал боллоо. Тус аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн энэхүү шуурхай хурлыг зохион байгуулж хэвшсэнээр бүх хүн нэгдсэн нэг мэдээлэлтэй болж байгаа гэдгийг онцлоод байгууллагуудын дарга нарын ирцийн мэдээг танилцуулж, хурлыг удаа дараа тасалсан дарга нарт хариуцлага тооцно хэмээн хэллээ.

Мөн энэ оны улсын төсвийн болон ОНХС-ийн санхүүжилтүүд бүрэн орж ирэхээр болсон учраас оны эцсийн байдлаар аймгийн хэмжээнд өрийн асуудлууд шийдвэрлэгдэж байгааг дуулгалаа. Тэрээр, "Ийнхүү өргүй болох нэг хэрэг, цаашид энэ байдлаа хадгалж явах нь хамгийн чухал юм. Тиймээс ирэх оноос аймгийн Засаг дарга бүх сум, байгууллагуудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг чангатгаж ажиллана" гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Завхан аймгийн хэмжээнд малын тоо толгой 272 мянгаар буюу 8.7 хувиар өсч 3 сая 405 мянган толгой малтай болжээ. Энэ тухай ирэх 7 хоногийн хурал дээр тодорхой мэдээлэл хийх аж.

Түүнчлэн шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр 4 хоног амарч, Засгийн газрын тогтоолоор ирэх 7 хоногийн Бямба гарагт ажиллана. Ийнхүү 2016 оны 9 сараас эхэлсэн албан байгууллагын дарга нарын хурал 14 дэх удаагаа амжилттай болж, “Шинэ оноо шинээр эхэлье” гэдэг уриагаар тус ээлжит хурал өндөрлөлөө.

Хуваалцах