Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх жилийн “Дэлхийн цом”-д манай улсын баг дахин өрсөлдөхөөр боллоо

Ираны Керманшах хотноо болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж, медальтнууд тодорлоо. Манай баг V байрын төлөө ОХУ-ын багтай барилдсан ч 7:1 онооны харьцаагаар ялагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх жилийн “Дэлхийн цом”-д манай улсын баг дахин өрсөлдөхөөр боллоо
Ирэх жилийн “Дэлхийн цом”-д манай улсын баг дахин өрсөлдөхөөр боллоо. Зураг: МҮОНРТ

Ираны Керманшах хотноо болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж, медальтнууд тодорлоо. Манай баг V байрын төлөө ОХУ-ын багтай барилдсан ч 7:1 онооны харьцаагаар ялагдлаа.

Энэхүү барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, олимпийн шагналт V байрын эзэн, гавьяат тамирчин Г.Мандахнаран ганцаараа ялалт авсан юм. 70 кг-ын жинд барилдсан тэрбээр Магомедхабиб Кадимагомедовыг 14:7 онооны харьцаагаар яллаа. Энэхүү тэмцээнд тэрбээр дөрвөн барилдаан хийхдээ гурав ялж, нэг ялагдсан юм.

2015 оны ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа энэхүү тэмцээнд оролцох эрхээ авсан Монголын баг ийнхүү VI байр эзэлж, ирэх жил дахин "Дэлхийн цом"-д өрсөлдөх эрхтэй болж байна. Учир нь "Дэлхийн цом"-д шилдэг найман баг уригдан оролцдог ч эхний зургаад орсон нь дараагийн тэмцээнд оролцдог юм.

Уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан юм. Манай баг хэсэгтээ Энэтхэгийг хожсон ч Турк, Иранд дийлдсэн. Улмаар V байрын төлөө ОХУ-ын багтай барилдаж, ялагдал хүлээлээ. Тэмцээний хүрэл медалийн төлөө Турк-Азарбайжан, алтан медалийн төлөө Иран-АНУ-ын баг шалгаран үлдээд байна.

"B" ХЭСЭГ:

МОНГОЛ - ЭНЭТХЭГ 7:1 /2017.02.16/

  • 57 кг: З.Занабазар - өрсөлдөгч нь барилдаагүй 1:0

  • 61 кг: Т.Тулга - Харфул Харфул 4:2

  • 65 кг: Б.Батмагнай - Бажранг Бажранг 3:1

  • 70 кг: Г.Мандахнаран - Амит Кумар Жанхар 4:3

  • 74 кг: Б.Анхбаяр - Хитендер Хитендер 8:7

  • 86 кг: П.Өнөрбат - Дипак Пуния 7:8 цэвэр ялагдсан

  • 97 кг: Ө.Батзул - Роублежит Сингх 14:6

  • 125 кг: Н.Золбоо - Кришан Кришан 3:0

МОНГОЛ- ТУРК 3:5

  • 57 кг: С.Батболд- Сезарь Акгуль /цэвэр ялагдсан/

  • 61 кг: Э.Ням-Очир - Эрдоган Ченгисхаан 2:4

  • 65 кг: Б.Батмагнай - Сефа Аксой 3:9

  • 70 кг: Г.Мандахнаран - Якуп Гор 6:0

  • 74 кг: Б.Анхбаяр - Ислам Килич 1:12

  • 86 кг: П.Өнөрбат - Селим Яшар-Кортоев 1:10

  • 97 кг: Ө.Батзул - Фарук Акон, 7:4

  • 125 кг: Н.Золбоо - Риза Йлдырым, 6:2

МОНГОЛ - ИРАН 1:7

65 КГ: Б.Батмагнай Ираны бөхийг 4:3-аар өвдөг шороодуулав. 2017.02.17

V-VI байр

МОНГОЛ - ОХУ 1-7

70 kг: Г.Мандахнаран цор ганц ялалтын авав. 2017.02.18

“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ӨРСӨЛДСӨН МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН

  • 57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар

  • 61 кг: ОУХМ Э.Ням-Очир /Гавьяат тамирчин/, ОУХМ Т.Тулга

  • 65 кг: ОУХМ Б.Батмагнай

  • 70 кг: ОУХМ Г.Мандахнаран /Гавьяат тамирчин/

  • 74 кг: ОУХМ Б.Анхбаяр

  • 86 кг: ОУХМ П.Өнөрбат /Гавьяат тамирчин/

  • 97 кг: Спортын мастер Ө.Батзул

  • 125 кг: ОУХМ Н.Золбоо

Энэ удаагийн баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг нар ажилласан юм. Мөн тус тэмцээнд шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар явжээ.

Хуваалцах